Wednesday, September 30, 2009

Цасан ширхэг

Би өвөлд дургүй хирнээ цасанд бол дуртай. Гэхдээ цасан шуурга биш, зүгээр л зөөлөн будрах цасан ширхэгийг доороос нь харах их дуртай. Яг л салхинд хийсэх цэцэгсийн дэлбээ шиг нэг нэгээрээ эргэлдэн буух ширхэгүүд ид шидийн гэмээр увдистай мэт санагддаг. Удаан хараад зогсоход яг л дээшээ нисэж байгаа юм шиг, хязгааргүй огторгуй өөд дүүлж байгаа юм шиг л нэг сонин бас гайхалтай мэдрэмж төрдөг. Бүгд л зөвхөн надруу чиглэн ирж байгаа юм шиг. Цасан ширхэгүүд нүүрэн дээр минь зөөлөн бууж, халуун илчинд минь хайлан, тэр дороо бүлээн болон урсах ч удалгүй хөрч жиндүүлнэ. Гэсэн хэдий ч сэтгэлд өгдөг дулаан илчээ хэзээ ч хөргөж үл дийлнэ. Цастай холбоотой, цасны тухай дурсамжууд бүгд л тэр ширхэгүүдээр дамжин над дээр бууна. Магадгүй би дурсамжаараа амьдардаг байж болох. Гэхдээ сэтгэлийн хөг хөндсөн дурсамж бүхэн ирээдүйг минь тольдон байдгийг хүмүүс мэдэхүй л байх.

Цасан ширхэгүүд буухдаа бүгд л нэг зүйлийг зүрхэнд шивнэнэ. Нэг л зүйлийг...

Sunday, June 28, 2009

би Даяарчлагдахгүй.

даяарчлал, даяарчлал, даяарчлал, ляа ляа ляа. хаа сайгүй ярьсаар, нэг нэгэндээ ууссаар л байна. өнөөдөр нэг бодолтой явж байсан хүн маргааш өөрийг яриад л явж байна. яасан? яахав даяарчлагдчихсан. Аягүй бол нөгөөх чинь нөгөөдөр бас л өөрийг сэтгэчихсэн тууж явах вий. би ингэмээргүй байнаа. яахав хүний үзэл бодол тэлээд өөр өөрийг сэтгэж болох ч хүн өөрийгөө бүрэн өөрчлөөд явах нь ч бас хайшаа юм бээ. Үнэндээ бол би өөрийгөө алдахаас айдаг л байхгүй юу. Тийм болхоор би өөрөөрөө үлдэхийн тулд даяарчлагдмааргүй байна.

зөьхөн өөртөө зориулсан, зөвхөн миний блог.

бүү ор, бүү унш, бүү сэтгэгдэл үлдээ